СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын иргэн нийтийн албан тушаалтнуудад хахууль өгөхийг завдсан хэргийг прокурорт хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны Арваннэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа юм байна. 

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт:

-3 хэргийг шүүхэд шилжүүлэх,
-13 хэргийг хаах,
-1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
-2 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. 
Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад оронд гарсан хөрөнгийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-БНХАУ-ын иргэн “Ш” нь давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтан “У”, “Б” нарт хахууль өгөхийг завдсан гэх;
-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлдэг гэх;
-Төрийн өмчит “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Б”, “Х” нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.