СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Н.Мишигдорж: Талийгаач цэргийн үхлийн шалтгааныг тогтоохоор ундны ус, идсэн хоолноос дээж авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид учир битүүлгээр хугацаат цэргийн алба хаагч нас барсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өгч байна.

Зэвсэгт хүчний 326 ангид цэргийн алба хаахаар ирээд удаагүй байсан 21 настай Д нь энэ сарын 12-13-нд шилжих шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн "Танай хүү унтаад сэрээгүй гэж цэргийн ангиас нь ярьсан" гэх мэдээллийг хэвлэлд өгсөн байдаг. Тус хэргийн талаар прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж байна.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэх авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөө босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон. Арваннэгдүгээр сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.

Түүнчлэн талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. ХЗДХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар

Ар гэрээс нь камерын бичлэг үзье гэдэг хүсэлт тавьсан.

Энэ онд нийт зургаан цэргийн албан хаагч нас барсан хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.