Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан 08.30 цагт эхэлж, 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар,
- "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай"
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай
- Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
- "И-Монгол академи" УТҮГ-ын талаар авах арга хэмжээний талаар
- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.