СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-15

“Гацуурт” ХХК-ийн газар эзэмшилт, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшилт, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 140 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Ерөө зэрэг 10 суманд ажилласан байна.

Ажлын хэсэг дээрх сумын удирдлагууд, ард иргэд, малчдын төлөөллүүдтэй газар дээр нь уулзаж, тэдний санал бодлыг нэг бүрчлэн сонсож, тэмдэглэн санал дүгнэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар орон нутагт ажиллажээ.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа “Гацуурт” ХХК болон тус компанийн хамаарал бүхий “Сэлэнгэ Алтан говь” ХХК, “Хандгайт Уул” ХХК, “Монгол Ангус” ХХК, “Номгон буудай” ХХК, “Багашанд” ХХК, “Халимаг” ХХК, “Сэлэнгийн тариалан” ХХК, “Скрин” ХХК, “Баяндулаан Уул” ХХК, “Монгол ногоо” ХХК, “Шаргал тариа” ХХК, “Сэлэнгэ хүнс” ХХК, “Сэлэнгэ тос” ХХК, “Гацуурт хүнс” ХХК, “Хүнстрейд” ХХК, “Вигобуудай” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь аймгийн хэмжээнд 10 суманд нийт 448 нэгж талбарын 43502.54 га газрыг эзэмшдэг аж.

Орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

-Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилласан талаар сумын Засаг даргын шийдвэр, холбогдох баримт бичигтэй танилцах

-Газрын ашиглалт, эзэмшилтийн байдалтай газар дээр нь танилцах / Гацуурт ХХК болон түүний хамаарал бүхий бусад аж ахуйн нэгжүүдийн/

-Иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонсох

-Аймгийн ИТХ-ын 2013 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ийн хэрэгжилттэй танилцах

-Усны тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах

-Орон нутагт ажилласан шалгалтын дүнг аймгийн ИТХ-ын XVIII хуралдаанд танилцуулах буюу аймгийн нутаг дэвсгэрт хэрхэн үйл ажиллагаа эрхэлж байгааг үнэн бодитой үнэлэхийн зэрэгцээ хурлын төлөөлөгчдийг нэгдсэн мэдээллээр хангах үүрэгтэй ажилласан байна.

Тус ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга, аймгийн Хурлын төлөөлөгч Л.Ганболд ахалж, бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны дарга, хурлын төлөөлөгч Б.Сэргэлэн, төлөөлөгч Л.Ганбаатар, Б.Сэлэнгэсайхан С.Шижирбаатар болон аймгийн ХХААГ, БОАЖГ, ГХБХБГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын дарга, улсын хяналтын байцаагч, мэргэжилтнүүд дагалдан явжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.