СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-11-15

Монгол бахархлын барилдаанд Ц.Бямба-Отгон гарьд түрүүллээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын гарьд Ц.Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа. Харин шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлджээ.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас "Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.