СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-15

Цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс анхны буудлагын дасгалаа гүйцэтгэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 2023 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдаж ирсэн шинэхэн дайчдад мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр явган маршийг үйлдлээ.

Явган маршийг хөтөлбөрийн дагуу гурван цэгээр төлөвлөн зохион байгуулж, төгсгөлд нь автоматын буудлагын анхны дасгал боловсруулсан нь дайчдын урам зоригийг нь улам их нэмэгдүүлэв.

Тэд “Цэрэгт ирснээс хойш анхны буудлагаа л хамгийн их хүлээсэн. Өнөөдөр онжавуудаараа онц мэргэн байж, цэргийн дарга нарынхаа заасан эрдмийг бодит ажил болгон биелүүлсэндээ баяртай байна” хэмээж дараа дараагийнхаа явган марш, буудлагын дасгал боловсруулах сургалтыг тэсэн ядан хүлээж байна гэцгээв.

Тус ангийнхан тэмдэглэлт өдрөөр хугацаат албаны дайчдаа ар гэрийнхэнтэй холбоонд оруулж, баяр хүргэдэг уламжлалтай бөгөөд энэ дагуу их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр гэр бүлдээ мэндчилгээ дэвшүүлэх нөхцөл боломжоор нь хангаж ажиллалаа.

Шинэ дайчдын анхан шатны сургалт бэлтгэлийн үед суртал хүмүүжил, сэтгэл зүйн чиглэлийн ажлуудыг ч давхар зохион байгуулж, албандаа дасах, нөхөрлөлийг нь бататгахад нь анхаарч байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.