Их эзэн Чингис хааны мэндэлсний 861-ийн жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар ангид 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад зориулан тусгай төлөвлөгөөгөөр соёл хүмүүжлийн ажлыг зохион байгууллаа.
Монгол түмний бахархал болсон энэ өдөр шинэ дайчдаар ар гэрт нь захидал бичүүлж, Орхон аймгийн Монгол шуудан компаниар дамжуулан хүргүүлсэн юм.
Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монгол бахархлын өдөр”-ийн талаар яриа таниулга хийж, “Монгол” уран сайхны киног үзүүллээ.
Шинэ дайчдын түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монголын нууц товчоогоор асуулт “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байрт байлдагч М.Мөнх-Оргил, дэд байрт байлдагч Г.Алтаншагай нар шалгарч шагналыг ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Я.Оросоо гардууллаа.
Энэхүү бахархалт өдрөөр шинэ дайчдыг ар гэртэй нь утсаар яриулж, алба хаагчдын сэтгэл зүйг өргөсөн ажил боллоо.
Үеийн залуус энэхүү өдрийг цэргийн хуаранд нөхөрлөж хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун, золбоо төгс, урам зориг дүүрэн байна.
Хошууч Т.Мөнх-Эрдэнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.