СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-14

🔴 Хангарди ордон ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн мэдэлд шилжжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас дараах асуудлыг тодруулав. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа:

-НИТХ-ын төлөөлөгчдийн МАН-ын 34 төлөөлөгчдийн тэн хагас нь дарга хийж байна. Та нар хотын даргын шуурхай, МАН-ын хурал дээрээ танин мэдэхүйн асуултуудаа ярьцгаа. Цөөнхийн бид нарыг 5 минутдаа багтаж мэдээлэл ав гэдэг. Манай хот төвлөрлийг сааруулахын тулд зүүн тийшээ тэлэх ёстой. Төрийн зарим чиг үүргийн байгууллагыг зүүн, баруун тийш нь гаргах ажлуудыг хэзээ ямар үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:

-Дэд төвүүдээ түшиглэж 50 га дотор бүх их дээд сургууль, төрийн томоохон байгууллагуудыг гаргах бодлого барина гэж төлөвлөж байна. Хамгийн эхэнд Сэлбэ дэд төв дээр СУИС-ийг кампус байдлаар гаргана. Баянхошуу дэд төвийн дэргэд ШУТИС-ийг нүүлгэе. Дамбадаржаа хэсгийг түүх дурсгал, урлаг соёлын бүс болгодог ч гэдэг юм уу. Их, бага тойруу доторх хуучин төлөвлөлтийн алдаагаа засъя гэж байгаа. 12 р сард НИТХ-аар олон бодлогын бичиг баримт батлуулахаар төлөвлөж байна.

.

Бид яагаад нүүхгүй байна вэ гэхээр шинэ Яармагийн ордны нэгдүгээр блок дууссан. Хоёрдугаар блокийн ажил санхүүжилтгүй гээд дутуу байна лээ. Үлдэгдэл санхүүжилтийг гүйцэтгэл гаргахгүй өгөхөөр дараа нь асуудал үүснэ. Иймд арилжааны банкнаас тухайн аж ахуй нэгжийг зээл олгуулах нөхцөлтэйгөөр тохиролцоод 2024 оны 2дугаар сарын 26-ны өдөр гэхэд дуусах хэлэлцээрийг хийсэн. . Ингэснээр замын ачаалал нэмэгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор Яармагийг станцын замтай холбох авто замын ажлыг эрчимжүүлнэ. Мөн дүүжин тээврийн ажил ирэх гуравдугаар сараас эхэлнэ. Түүнчлэн ирэх оны төсөв дээр дэлхийн банкны санхүүжилтээр Шинэ Яармаг хорооллын урд талын уулын энгэр тойрсон 8.6 км замыг барьж байгуулна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.