СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийг мөрдөн шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хан-Уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний ….. дугаар ангийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ  талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Хугацаат цэргийн алба хаагч "Д" нь 2023 оны 02 дугаар ээлжээр цэрэгт татагдсан бөгөөд түүний амь хохирсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай, мөн хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
154.47.21.24

Хамгийн гол нь үнэн зөв шийдэж өгөөсөй дөө хөөрхий үрээ алдсан ээж аав хэцүү л байгаа шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.