Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын Зуны сургалтын хөтөлбөр зарлагдлаа.
Энэхүү зуны сургалт нь жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
-Сургалтын төлбөр
-Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол)
-Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх
-Зарим нийтийн тээврийн зардал
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй. Үүнд:
-Олон улсын тээврийн зардал
-Виз олголттой холбоотой зардлууд
-Даатгалын зардал
Тавигдах шаардлага:
-Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан
-18-аас дээш настай, Монгол Улсын иргэн;
-Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй эсвэл Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж авна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.