СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цас цэвэрлэгч машинд саад учруулсан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ.

Улаанбаатар хотод энэ сарын эхээр их хэмжээний цас орсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүссэн.

Цас цэвэрлэх явцад буюу 2023 оны арваннэгдүгээр 5-нд иргэн “О” Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт "Toyota" маркийн машинтайгаа удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан юм.

Тэгвэл энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.116

Зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.