“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-тай хамтран 2023 оны 10 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргээс өвс тээвэрлэж, орон нутагт хүргэжээ.
Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 8000 боодол өвсийг тээвэрлэх асуудлыг компаниас богино хугацаанд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажилласан нь малчдын талархлыг хүлээв.
Тээвэрлэлтийн зардлыг хэмнэснээр малчид сайн чанарын өвс татан авч, нийт 87 малчин өрх хуваарийн дагуу өвсөө хүлээн авчээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад хамтран ажиллаж, 40 тонн нүүрсний дэмжлэг үзүүлжээ.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс нь нам даралтын хоёр зуухаар галлагаа хийдэг бөгөөд тус байгууллагад нүүрс олгох ажлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас компанийн нийгмийн хариуцлага, Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллаж, Даланзадгад сумын “Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.