СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрээсээ гараад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн “Өвөлжин” гэдэг газар иргэн Ж нь энэ сарын 11-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 08:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид орон нутгийн 16 иргэнтэй хамтран иргэн Ж /41 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11-р сарын 12-ны өдрийн 07:25 цагаас зохион байгуулжээ. Ингээд мөн өдрийн 13:35 цагт гэрээс нь 10 км-т “Нарийн дэв” газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.