СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-13

БЗД-ийн АН-ын гишүүд Нийслэлийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг эсэргүүцэв

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд Нийслэлийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг эсэргүүцэв.

Энэ сарын 12-нд буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгууль болох хуваарьтай байв.

Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн хороо Нийслэлийн намын хороонд 18 хүн сонгоно. Тус сонгуульд нийт 37 хүн нэр дэвшжээ. Дүүргийн намын хорооноос нэр дэвшигчдэд өөрсдийгөө танилцуулах, гишүүдтэйгээ уулзах боломжоор хангаагүй хууль бус сонгууль зохион байгуулж байна гэж М.Тулга, Д.Монголхүү болон бусад нэр дэвшигчид хэлж байна.

Ардчилсан намын гишүүн М.Тулга:

-Нэр дэвшигчдийн хувьд мэтгэлцээн хийж, гишүүддээ өөрсдийгөө танилцуулах боломжоор хангамаар байна. . Танилцуулга хийх боломж, хугацаа огт гаргаагүйгээс гадна дүүргийн намын хорооны даргад өрсөлдөгчгүй ялалт байгуулсан. Ямар ч зохион байгуулалтгүй, ямар гишүүн санал өгч байгаа нь мэдэгдэхгүй байна.

Ардчилсан намын гишүүн Д.Монголхүү:

-. Ардчилсан намын дүрэм бол бидний Үндсэн хууль шүү дээ. Түүнийгээ одоо ингээд зөрчөөд сонгууль явуулах юм уу? Алдаа завхралаа засъя гэхийн оронд үргэлжлүүлье гээд байх юм.

БЗД-ийн Ардчилсан намын хорооны гишүүн н.Бат-Эрдэнэ:

-Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд зөвлөмж чиглэл өгсөн байгаа. Тус зөвлөмжид дүүргүүдийн нутаг дэвсгэрт дотоод сонгуулийг зохион байгуулахдаа Нийслэлийн намын хороонд нэр дэвшигч хүмүүсийг өөрсдийгөө танилцуулах боломжоор хангах ёстой гэсэн заалттай. Гэсэн ч Баянзүрх дүүрэгт болж байгаа сонгуульд тус зөвлөмж мөрдөгдөхгүй байна. Шинээр нийслэлийн намын хороонд нэр дэвшиж байгаа хүмүүс танигдах боломжгүй. гэв.

Нэр дэвшигчдийн зүгээс дүүргийн намын хороонд бус Баянзүрх дүүрэгт харьяалагддаг тул энэ боломжийг Баянзүрх дүүргийн намын хороо шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байсан бол БЗД-ийн сонгуулийн хорооноос өөр байр суурийг илэрхийлсэн юм.

БЗД-ийн дотоод сонгуулийн хорооноос санал авах үүрэгтэй. Харин нийслэлийн дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн танилцуулга, уулзалт бусад сонгуультай холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой, тэнд очиж өөрсдийн саналаа илэрхийл гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.