СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-11

Эвдрэл ихтэй 311 км автозам, төмөрбетон найман гүүрэнд засвар хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх авто замын төсөл хөтөлбөрүүдийн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам ирэх жил эрчимжүүлэхээр төлөвлөж буй аж.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-ын 2023 оны намрын чуулганаар хэлэлцэн батлуулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км замд, найман байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засвар хийх юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Нутгийн зам төсөл”-ийн зорилтот найман аймгийн холбогдох сумдаас Дэлхийн банкны аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдийн үр дүнгээр сонгож, Архангай аймгийн Булган сумыг холбох 35 км авто зам, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 16 км хатуу хучилттай авто замыг шинээр барихаар төлөвлөсөн аж. Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замд их засвар хийж, замын барилгын ажлыг хангалтгүй хийсэн компанид эрүүгийн хариуцлага тооцуулна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны зүүн ази, номхон далайн тээврийн асуудал хариуцсан захирал Бенедикт Еижбергентэй уулзах үеэрээ онцолсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.