Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнээс манай тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Манай тамирчид 1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатар сонирхогчдын дэлхийн аварга болж байна.
1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
Бат-Амгалангийн АНУЖИН - алт /Монгени/
Цогдэлгэрийн АНУДАРЬ - мөнгө /Сүхбаатар аймаг/
Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА - хүрэл /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
Ганбатын ДАНЗАНЖУНАЙ - алт /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
Даштогтохын АМАРСАЙХАН - алт /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
Норовсамбуугийн БАДАМХАНД - алт
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.