Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барих эсэх дээр иргэдээс санал авсан.
Санал асуулгад оролцсон 3564 хүний 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжжээ. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Иргэдийн саналыг үндэслэн, урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг НИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барина” гэжээ. Ийнхүү иргэдийн саналаар Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.