Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байх боловч 12-ноос өдөртөө хүйтний эрч суларна. Нутгийн баруун хагаст үүлшиж, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно.
Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27 -29 градус, бусад хэсгээр -21 -23 градус, өдөртөө -9 -11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -27 -29 градус, өдөртөө -8 -10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27 -29 градус, өдөртөө -11 -13 градус хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Харин 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Маргаашнаас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24 -29 градус, өдөртөө -11 -16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18 -23 градус, өдөртөө -5 -10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7 -12 градус хүйтэн, өдөртөө 0 +5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13 -18 градус, өдөртөө -1 -6 градус хүйтэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.