СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-10

Н.Лхагвадорж: 2023 онд Сэлэнгэ аймагт 1800 гаруй иргэн шилжин суурьшсан

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран Улаанбаатар хотод Нээлттэй Сэлэнгэ арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр "Сэлэнгийн Ирээдүй-Тогтвортой ногоон хөгжил" Төр, хувийн хэвшлийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, 17 сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцлоо.

11 дүгээр сарын 16-ны өдөр "Сэлэнгэ аймгийн өнөөгийн байдал, Хөгжлийн чиг хандлага" нэгдсэн хуралдаан болох юм. Нээлттэй Сэлэнгэ арга хэмжээний талаар тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа.

Тэрбээр, Сэлэнгэ аймаг газар тариалангийн гол бүс нутаг. Өнөөдөр Сэлэнгэ аймагт бизнес эрхэлдэг иргэдийн уулзалт болж байна. Монгол улсын Засгийн газраас Сэлэнгэ аймаг төсөв бүрдүүлдэг зургаан аймгийн нэг учраас 21 мянган иргэнийг төвлөрүүлэх үүргийг өгсөн. Одоогийн байдлаар 2023 онд 1800 гаруй иргэн шилжин суурьшаад байна. Цаашид Сэлэнгэ аймагт амьдрах нөхцөл боломж, эдийн засгийн давуу байдал юу байх вэ гэдэг талаар өнөөдөр Нээлттэй Сэлэнгэ хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт зочид чуулж байна.

Цаашид Сүхбаатар, Мандал, Хөтөл сумдыг бүсчлэн хөгжүүлнэ. Сэлэнгэ аймгийн Төв дээр 1000 айлын орон сууц сүндэрлэнэ. Аймгийн төвийн гол тулгамдсан асуудал халаалт байсан. 2024 онд 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих ажил эхлэх гэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.