СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүхэд шилжүүлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэдэнд холбогдох хэргийг нэлээд эрт буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг дээрх хоёр яллагдагч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргаж УЕПГ-ын холбогдох албан тушаалтнууд хянаж шийдвэрлэсний эцэст өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хамт хүргүүллээ.

Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдсон.

Өөрөөр хэлбэл, юм.

Ташрамд дурдахад, Цогтцэций сумаас Говьсүмбэр хүртэл нүүрс ачсан хүнд даацын машин явахаа больсноор нутгийн малчид, ард иргэд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд талархаж буй гэсэн.

З.Энхболд яллагдагчаар татагдсанаасаа хойш хилээр гарах хүсэлт гаргасан ч дээрх шүүхийн шүүгч хүлээж аваагүй билээ. “Монголын теннисний холбооны ерөнхийлөгчийн хувиар АНУ руу зорчих ажилтай болсон” хэмээн тэрбээр шүүхэд хүсэлт гаргасан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.