™ watch di|

ЦУОШГ: Энэ сарын 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

2023 оны 11-р сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байна. 

Өнгөрөгч сард агаарын температур өмнөх жилээс 4.7 градусаар, олон жилийн дунджаас 3.8 градусаар дулаан байжээ. 1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь аравдугаар сар байжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас "Арваннэгдүгээр сарын 3-5-нд их цас орж, шууран, аюултай үзэгдэл болсон. Ихэнх нутгаар 0-16.7мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 10мм, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 16.7мм цас орсон байна. Салхины хурд 10-18м/секундэд хүрч, 1-22 цаг цасан шуурга үргэлжилж, найман хүний амь нас эрсэдсэн гамшигт үзэгдэл болов. 

Хиймэл дагуулын мэдээгээр арваннэгдүгээр сарын эхээр Монгол орны нийт нутгийн 57%-д цасан бүрхүүл тогтсон байна. Төв аймгийн Эрдэнэсант суманд 36.1см цасан бүрхүүлтэй байгаа нь хамгийн их. Цасан бүрхүүл багасахгүй. Харин говийн нутгаар цасны зузаан намсаж, сууж магадгүй" гэж мэдээллээ. 

2023 оны 11-р сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байна.

                                                                          Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.