УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2024 оны төсвийг "мангас" хэмээн тодотгож, мэдээлэл хийв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Өнөөдөр 2024 төсөв эцэслэгдэн батлагдах гэж байна. Үлгэрт мангас гэж идээд цаддаггүй, шуналтай амьтны талаар гардаг. Төр яг ийм амьтан шиг болчихлоо. Төсөв, төсвийн хулгай нь улам томроод байна. Монголын төр улам томорсоор байна. 2024 оны төсөв сонгуулийн төсөв болчихлоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-аар хэлэлцэж байгаа 2024 оны төсвийн хуулиар завсарлага авсан нь ирэх онд юмны үнийг өсгөж, авлигыг хуулийн хүрээнд хийхийг эсэргүүцсэн үйлдэл юм. Баруун гараараа төсөв нэмээд зүүн гараараа үнийг өсөлтийг буцаан суутгаж авна. 27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт улам гаарна. Энэ том төсвийн үр дүнгээр бизнесийн орон зай хумигдана.
Хулгайг хуульчилж байна гэж үзэж байна. 2024 оны төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн Биржийн тухай хуулиар БЭТ тавина гэсэн. Биржээр нүүрсээ арилжаалахаар ашиг орлого нэмэгдэж байна гэсэн. Гэтэл одоо биржгүйгээр нүүрсээ арилжаална гэдэг зүйлийг хэлж байна. 2024 оны төсвийн бодит байдлыг судлан шинжилж цааш хүргэхийг хүсэж байна. Улс орны эрх ашгийг бодоогүй төрийг мангас болгосон, хууль бус зүйлийг өөгшүүлсэн төсөв болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хоёр нам ер нь улс орны эрх ашиг гэхээсээ нам дотроо хувааж идсээр ирээ биз дээ