СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-10

🔴LIVE: Хохирогчийн ээж: Хүчингийн хэрэгт буруутгагдсан иргэн болон өмгөөлөгчийг шүүх хуралдааны үеэр үг хэлүүлээгүй

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Эрх зүйн тогтолцоог ашиглан байцаагч, прокурор нь эрүүгийн хэрэгт ял өгдөг талаар хохирогчийн ээж мэдээлэл хийж байна.

Хохирогчийн ээж:

-Шүүгдэгч нь миний хамааралтай хүн байсан. Энэ хэрэгт хамрагдахаасаа өмнө гэр бүлтэйгээ тасралтгүй 25 жил хамт амьдарч байсан. Тухайн үед эхнэр гэх хүн нь Эрдэнэт хотод охинтойгоо амьдарч байсан. Тус иргэн нь хоёр жил хоригдоод гэм буруугүй нь тогтоогдоод цагаатгагдсан. Гэсэн ч дахин 7-8 сарын дараа дахин хоригдоод одоо 15 жилийн ял авчихсан байгаа.

Дотор эртхэн шархтай, пенициллин гэх тариаг сард нэг удаа хийлгэдэг. Хохирогчид гэх охид нь 12,14 настай. Хууль ёсны асран хамгаалагчид эдгээр хоёр охиныг хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргаж энэ хэрэг шүүхэд шилжсэн. Гэхдээ тус хэргийг үйлдсэн гэх миний хамаарал бүхий этгээд нь хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн тэдгээр өдрүүдэд тухайн охидтой хамт байгаагүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тус хоёр хүүхдийг өмнө нь бэлгийн харилцаанд орж байсан эсэхийг нотлох мөн тухайн үед хүчиндүүлсэн гэдгийг нотлох боломжгүй гэдэг дүгнэлт ч байгаа. Энэ хэрэгт миний хамааралтай хүн хилсээр гүтгүүлж байна гэж үзэж байна. Шүүх хуралдааны үеэр үг хэлүүлээгүй, өмгөөлөгчийг ч мөн дуугүй бай гэж хэлсэн байгаад гомдолтой байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.