СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-10

З.Энхболд “бардамнав”

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа “2015 онд MCS+Хятадын Шинхуад үнэгүй өгсөн бол зөвхөн энэ жилийн 24 сая тонн нүүрсний орлого Монгол улсад падгүй болох байжээ” хэмээн цахим хуудаснаа бичиж,  Эрдэнэс Тавантолгой компани түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалт хийсэн тухай мэдээллийг шэйрлэсэн байв.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд Тавантолгой ордыг MCS групп болон Хятадын Шинхуа группийн хамтарсан консорциумд өгөх шийдвэр гаргахын өмнө тухайн үеийн УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд болиулж байв. Тэрбээр өөрийгөө Монгол Улсын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан хэмээн бардамнадаг нэгэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.