СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-10

🔴Б.Пүрэвдорж: Чуулганаар Хөгжлийн банк, нүүрс, оффтейк гэрээний хулгайд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхийг шаардаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би энэ жил нийт 80, 81 уулзалт хийсэн. Уулзалт бүр дээр иргэд хулгайтайгаа тэмцээд өгөөч, хариуцлага тооцооч гэж хэлж байна. Одоо ЖДҮ-ийнхэн ордонд чуулж байна. ЖДҮ-ийнхэн хулгайн мөнгөний талаар юу ч ярихгүй байна. Яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийдэг. Та нарыг ЖДҮ-г хөгжүүлж өгнө л гэдэг. Ийм л замбараагүй юм болж байна. Ордны танхимд он гараад 110 гаруй дахь хурлаа хийж байна гэнэ. Чуулга, хурал зөвлөгөөн хийгээд хөгждөг байсан бол бүх улсын орой дээр гарахаар боллоо. Хурал ихэдвэл ажил муудсаных гэдэг.

Хөгжлийн банк, нүүрсний хулгай 44 их наяд төгрөг, оффтейк гэрээ 14 их наяд төгрөг, төмөр замын хулгай нэг вагон 500 сая төгрөг, боловсролын зээлийн сан, ногоон автобус 150 сая төгрөгийн автобусыг 400 саяар шахсан гэх мэт ийм замбараагүй. Эрх баригчид бүгд энэ хулгайтайгаа холбоотой учраас бие биендээ барьцаалагдчихаад хариуцлага тооцохгүй байна гэж иргэд хэлж байна.

Энэ хулгайн хэргүүдэд хариуцлага тооцохгүй бол ард иргэд аюул боллоо. Ардын намыг үнсэн товорго болгох гэж байна. Хоёр том нам үл бүтэх хүмүүсээсээ болж ийм асуудалд орж болохгүй. Тиймээс гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.