"Нүүрсний" гэх хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар боллоо.
Өнгөрсөн долоо хоногт тэднийг хахууль авч, өгсөн гэм буруутайд тооцсон билээ. Тодруулбал, Т.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан хясан боогдуулах замаар бусдаас хахууль авсан, дэд захирал Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарыг эл зүйл заалтаас гадна, 18.6-1-ийн мөнгө угаасан, Т.Бүрэнбадрах, П.Энхтүвшин нарыг мөн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь Салхитын мөнгөний ордыг ашигладаг төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгоод, ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон юм. Тэрбээр “Эрдэнэс силвер ресурс”-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хувийн эл аж ахуйн нэгжтэй байгуулсан байдаг. Улмаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан. Хахуулийн мөнгөө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффис, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөг авсныг мөрдөгчид тогтоосон юм. Уг мөнгөө дээр дурдсан менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан нь батлагджээ.
Мөн Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах тендерт шалгарсан “Аглаг хангайн уулс” ХХК-тай 2020 оны тавдугаар сарын 18-нд Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дэд захирал Б.Жаргалсайханаараа дамжуулан хахууль авсан үйлдэлд бас холбогдсон. Т.Мөнхбаяр “Аглаг хангайн уулс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас боловсруулсан хүдрийн тонн тутмаас 10 000 төгрөг авахаар шаардаж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Мөнхбаярын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оноолоо. "Эрдэнэс силвер ресурс"-ийн дэд захирал асан Б.Жаргалсайханы хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасаж, дээрх хэмжээний төгрөгөөр торгожээ.
Хахуулийг нь зуучилсан гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон Б.Баттулгын төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 10 саяар торгосон байна. Мөн хахууль зуучилсан Б.Пунцагбалжирын нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, 5.4 саяар торгов. "Эрдэнэс силвер ресурс"-ийн удирдлагад хахууль өгсөн нь тогтоогдсон хувийн компаниудын захирал болох П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарын төрийн албанд ажидлах эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь дөрвөн сая төгрөгөөр торголоо. "Эрдэнэс силвер ресурс"-ийн дэд захирал Б.Жаргалсайхан, хувийн компанийн менежер Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарын мөнгө угаасан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүгдэгч Т.Мөнхбаяр хохирол төлбөр барагдуулах дөрөв хоногийн хугацаандаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө болох 1.3 тэрбумаа төлсөн бол, Б.Жаргалсайхан 1.3 тэрбумаас 458 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон, 100 сая төгрөг төлсөн, 831 сая төгрөг төлөөгүй үлджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёстой буян юм даа Монгол улс дампуурч гүйцлээ
Монголчууд бүгд хулгайч луйварчин авилгач бүдүүлэг хувиа бодогчид .
Пиздаа шүүх цагдаа авилгачдынхаа талд шийдвэр гаргаж байж иргэний дайн дэгдээх гээд байгаа юм байх даа Ард түмнээ бага доромжлоорой
1.3.н тэрбумаа хураалгаад хэдийг хууль шүүх прокурорт өгөөд өөрт нь одоо хэдэн тэрбум үлдээ бол овоо л юм үлдээ дээ өчнөөн тэрбумаар нь шаачихаад хэдхэн саяар торгуулаад өнгөрхөөр хүн болгон л гудраад байхыг бодно биз дээ бараг л шагнаад байгаам бус уу энэ илжирсэн шүүх цагдаа прокурорыг одоо яанаа бүрмөсөн орвонгоор нь халж хөөж мөнгө хараад бараг уур нь хүэхээр баян Катар Кувейт Эмират.с түрээсээр шүүгч прокурор цагдаа авбал яасийн монголыг монголоор солиод ялгаа гарахгүй ээ дараа үеийн гудраачид л гарна