СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг "тавьж явуулсан" шүүгчийг ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онц их хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцалсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарыг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо хэд хоногийн өмнө хэлэлцсэн байна.

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө “Д.Эрдэнэбилэг нь биеийн байдал муу байгаа учир Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай. Тиймээс хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хангаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, оргон зайлсан гэдэг нь тодорхой болсон юм.

Иймд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат нь шүүгч Ж.Болдбаатарыг Д.Эрдэнэбилэгтэй ашиг сонирхлын зөрчилтэй, оргон зайлах боломжийг олгосон гэх үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хандаж байв. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат тухайн үед “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх энэ хэргийг хүсэлт гаргагчийн талд шийдэхдээ Засгийн газрын төлөөлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй. Гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад Монгол Улстай ялтан солилцооны гэрээ байхгүй Сингапур улс руу явуулсан. ” гэж байв.

Тэгвэл Шүүхийн ёс зүйн хороо Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцлах шийдвэр гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарыг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар хуралдаж, хууль зөрчөөгүй, ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзжээ. Ийнхүү шүүгч Ж.Болдбаатарт ямар нэгэн хариуцлага тооцох үндэслэлгүй гэж Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.179.181

Ёс зүйн хороонд арвин их мөнгө гудруулж дээ шүүхээс илүү мөнгө хүчтэй байна одоо яая гэхэв улсаараа шүүхдээ доромжлуулаад л явж байхаас ЖАВХЛАН юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.