СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Солонго: 2028 оноос гэрлэгч хосуудаас ДНК-ийн шинжилгээ авдаг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Хууль зүйн дэд сайд Б.Солонго 2028 оноос гэрлэгч хосуудаас ДНК-ийн шинжилгээ авдаг болох талаар мэдээлэл өгөв.

Хууль зүйн дэд сайд Б.Солонго: 

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгч хосууд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-ийн шинжилгээнд хамрагдах заалтыг тусгаж байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газар дээр эцэг тогтоох ДНК шинжилгээ авдаг байдал хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн.

Төрөл садныг тогтооход ДНК-ийн шинжилгээнээс гадна мэдээллийн сангийн суурь судалгаа зайлшгүй хэрэгтэй. Гэрлэгч хосуудад удам зүйн шинжилгээ хийхэд ураг төрлийн өвөг удмын түүнээс дээш үеийн үеэл, хаяал, бүл өвөг удмуудыг тодорхойлох шаардлагатай. Цаашдаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.