СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-09

Өвсний үнэ нэмэгдэж, боодол нь 18000 хүрчээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд орсон их хэмжээний цасны улмаас ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр энэ сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох, мөн ихэнх нутгаар цас ихээр орж нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж буй юм.

Өвөлжилт ийнхүү хүндэрсэнтэй холбоотойгоор өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн таагүй мэдээлэл байна. Боодол өвсний үнэ дунджаар 12000 төгрөг байсан бол 18000 төгрөг болж өсжээ. Тухайлбал, Завхан аймагт боодол өвсний үнэ 15-18 мянган төгрөг байна. Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Идэр, Их-Уул зэрэг сумдад цас их орж, өвөлжилт хүндэрчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.