СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-09

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдээр зам, талбайг цэвэрлүүлжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдээр нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 34.3 га талбайн цас, замын халтиргаа гулгааг цэвэрлүүлжээ.

Улаанбаатар хотод орсон их хэмжээний цасны улмаас замын халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Тус ажилд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулж, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 34.3 га талбайн цас, замын халтиргаа гулгааг цэвэрлүүлжээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, мод тариалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголт болон шарилж зулгаах зэрэг ажилд татан оролцуулж байгаа нь иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.