ХЭҮК-ын зөвлөмжийн дагуу 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги дахь нярай хүүхэдтэй хоригдлын амьдрах байрны орчин, нөхцөлийг сайжруулжээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллах үеэрээ бага насны хүүхэдтэй хоригдлын амьдрах байрны орчин, нөхцөлийг сайжруулах зөвлөмж өгсөн. Уг зөвлөмжийн дагуу бага насны хүүхэдтэй хоригдлын байрыг засаж, сайжруулсан талаарх ажлын илтгэх хуудсыг тус хорих ангиас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Комисст ирүүлжээ.
Тухайлбал,
Түүнчлэн Комиссоос өгсөн үүрэг, зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлэх, хоригдлын эрхийг хангах Олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэх зорилгоор хоригдлыг цалинтай ажлын байраар хангах, хоригдолд ахуйн эд зүйлээр үйлчлэх, ар гэрийн эргэлт, уулзалтгүй хоригдолд ариун цэврийн хэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.