СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-11-09

Японд аялах эрхтэй эссэ бичлэгийн уралдаан зарлав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгтэй хамтран “JENESYS-51 эссэ бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулж байна.

Энэхүү уралдаанд шалгарсан хүмүүст “JENESYS 2023” хөтөлбөрт оролцох эрх олгох бөгөөд энэхүү эрхээр 2024 оны 3 дугаар сарын эхээр нэг долоо хоног орчим Японд айлчлан, Япон орны соёлтой танилцаж, айлд зочлон, олон байгууламжаар танилцах аялал хийх зэргээр Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой болох юм.

Тус уралдааны шагналд нийт 51 эрх байгаагаас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон Их, дээд сургуулийн оюутны бүлэг тус бүрт 20 эрх, Ахисан түвшний сургуулийн оюутны бүлэгт 11 эрхийг олгох юм.

Та уралдаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Уралдааны дүнг 12 дугаар сарын 4-ний өдөр /Даваа / Японы ЭСЯ-ны вэб сайтад байршуулна.

Японы ЭСЯ Соёл, мэдээллийн хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
103.212.118.171

их өрсөлдөөнтэй байх болов уу хэхэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.