“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ.
Илрүүлсэн хэргүүдийг бүлгээр ангилбал:
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн улмаас 5696 хүн, 14 хуулийн этгээдэд учирсан 67.0 тэрбум төгрөгийн хохирлын 51.3 тэрбум төгрөг буюу 76.5 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зорилгоор энэ хугацаанд амины орон сууц 2, Монгол гэр, эзэмшлийн газар, 8 нэрийн хүнсний дэлгүүр, банкны данс, гэмт хэргийн замаар худалдан авсан байж болзошгүй тээврийн хэрэгсэл 19, хулгайд алдагдсан мал 43 толгой, бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжлэн хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.