СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-09

АИ-92 автобензин 22 хоногийн нөөцтэй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

 

Бүсийн хувьд авч үзвэл Баруун бүс 8,076 тн, Хангайн бүс 4,377 тн, Төвийн бүс 14,009 тн, Зүүн бүс 3,533 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,021.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 575.1 мян.тн, АИ-95/98 автобензин 16.3 мян.тн, Дизель түлш 1,100.6 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 49.4 мян.тн, Жет А-1 түлш 41.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 218.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.