СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-09

Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашин өгөв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” шуурхай албаны автомашиныг шийдвэрлэснийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хүлээлгэн өгчээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх, зам гаргах ажлыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

Сумын хэмжээнд нийт 26 дуудлага бүртгэгдсэнээс зам гаргуулах 13, гэртээ хүргүүлэх, дулаан хувцас, хоол хүнс, түлээ хүргүүлэх 6, машин саатсан 3, намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх 3 дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.