СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-09

🔴Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүдэд тойрогт чинь 3 тэрбум төгрөг өгнө гээд авлигадах байдлаар төсөв батлах гэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд ял оноох зохицуулалт тусгасан. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөсөн этгээдийг ялын хэмжээг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, авлига албан тушаалын хэрэгтнийг магадлангаар суллахгүй зэрэг зохицуулалт тусгаад байгаа. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Сонгуулийн буюу улсыг өрөнд оруулсан ийм төсвийг баталж болохгүй. . Энэ төсвөө буцаан татаж аваад засаж янзлаад алдагдалгүй батлах ёстой. Миний хувьд тойрог дээрээ нэг ч төгрөг тавиулаагүй. Хэдэн төгрөг тавьчихаад УИХ-ын гишүүдийн амыг барих гэж байгаагаа зогсоомоор байна. 

Улсын төсөв юу болоод байгааг асуулга тавьж олон нийтэд мэдээлэл өгмөөр байна. Сангийн яамнаас гаргасан дүнгээр гадаад өр 33.8 тэрбум ам,доллар байна гэсэн. Харин төсөв болохгүй байна гэдгийг Дэлхийн банкны албан тушаалтнууд хэлсэн. Засгийн газрын өр өндөр байна, төсвийн зардал тогтворгүй, үр ашиггүй байна гэдгийг хэлсэн. Яагаад эдгээрийг засаж сайжруулахгүй байна вэ? 

Монгол Улсын төсвийн алдагдал 2016 онд хамгийн их байхаар баталсан. Одоо 2024 онд хамгийн их байхаар баталж байна. Үүнийгээ боль. Хүмүүсийн ахиу амьдрал дээшлүүлмээр байх юм. Байшин нэртэй хөрөнгө оруулалтаа боль. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр нийлээд хэдэн троллд мөнгө тараагаад байж болохгүй. Монгол Улсаар ингэж тоглож болохгүй. Тойрогт гээд мөнгө тавьчхаад мөнгө цавчиж байна. Түүнийгээ сошиалаар хүн хөлслөөд ажиллуулж байна. Монголчуудын ахуй амьдрал, эдийн засгийг яаж дээшлүүлэх үү гэдэг асуудал ерөөсөө яригдахгүй байна. Маш их харамсаж байна. Энэ алдаагаа засаж залруул гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.