Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө
Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн гурван хүн /57-58 насны хоёр хүн, бага насны нэг хүүхэд/, Сүхбаатар дүүрэгт 43-60 насны таван хүн нийт найман хүн угаартсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Уламжлалт галлагааны дарааллаас татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөв.
Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байгаа гэв.
Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч дараах зөвлөгөөг мөрдөхийн санууллаа.
- Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
Яндангаа хөөлөх
- Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх (галлагааны дараалал нь таны мэддэг уламжлалт галлагаанаас өөр)
- Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
- Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
- Автомашины гарааш зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
- Гэртээ гал түлсэн л бол яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байх юм байна.