СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-08

🔴LIVE: УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Энэ төсвийн бодлого үндсээрээ буруу байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл 2024 оны төсвийн талаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Энэ удаагийн төсөв асар их тэлсэн. Сонгуульд зориулсан төсөв болчихлоо. Орлогыг үндэслэлгүйгээр нэмчихсэн. Зэсийг 7000 байхад 9000 гээд тооцчихсон. Цалин, тэтгэврийг нэмнэ гээд иргэддээ хэлчихсэн. Мэдээж иргэд сайхнаар хүлээн авна. Нөгөө талд нь инфляц нэмэгдээд, бодит орлогыг нэмэгдүүлэх юу ч алга. Хууран мэхлэлтийн шинжтэй төсөв боллоо. Сонгуулийн өмнөх өдөр тэтгэврээ нэг мөр нэмчихгүй дээ. Монгол Улсын бүхий л татвар буурч байж иргэдэд илүү боломж гарч, төр цомхон байх ёстой гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.