СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-08

🔴LIVE: УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Надад яллагдагчаар татагдсан зүйл байхгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, "Ногоон автобусны хэрэгт Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарыг яллагдагчаар татжээ" гэх гарчигтай мэдээлэл гарсан байсан. Миний хувьд гарчиг дээр нь эмзэглэж байгаа. Хүмүүс аливаа мэдээллийг гарчгийг нь уншаад тэр бүр дотогш орж үздэггүй. Тиймээс мэдээллийг гаргасан хэвлэл албан ёсоор уучлалт гуйх ёстой. Эс бөгөөс шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. АТГ-аас яллагдагчаар татсан талаар мэдээлэл өгөөгүй байхад буруу мэдээлэл түгээж болохгүй.

Би 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд аж ахуй нэгжүүдээрээ ороод дэмжиж ажиллахыг хичээж ирсэн. “Тэнүүн-Огоо” ХХК олон ажилтантай. Тэр ч учраас бааз дээр нь очиж онцгой байдлын сургалтыг хийж байсан. Түүнээс хойш энэ компанитай нэг ч холбогдсон зүйлгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.