СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-08

Б.Пүрэвдорж: Тэтгэврээ буруу бодуулсан 58 мянган ахмадын 93 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өг

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлж үг хэлэв.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулиар долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоосон байсныг таван жил болгосон. Энэ хуулийн дагуу 2018-2023 оны хооронд зургаа, долоон жилийн цалингийн дунджаар тэтгэврээ бодуулсан хүмүүс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ дахин таван жилээр бодуулж зөв болгох ёстой. Төрийн буруу бодлогоос болоод таван жилээр тэтгэврээ буруу бодуулсан ахмадууд хохирох ёсгүй.

Нийт 58,000 ахмадын 93 тэрбум төгрөг буюу нэг хүнд ойролцоогоор 1.6 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох тооцооллыг НДЕГ-ын албан тушаалтнууд гарсан. 

Сая Нийгмийн даатгалын багц хууль батлахдаа нөхөн олговор олгохооргүй гээд заасан. Тийм учраас

Хөшөө дурсгалд мөнгөө зарцуулахын оронд амьд бурхад ахмадууддаа нөхөж олгох 93 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв дээр заавал тавьж өг гэж шаардаж байна. Хэрэв төсөв дээр тавихгүй бол орон даяар 58,000 иргэний гарын үсгийг цуглуулах аян зохион байгуулна. Шаардлага хүргүүлнэ. Болохгүй бол 2024 оны сонгуулиар Ардчилсан Нам ялахаараа ахмадуудаа гомдолгүй болгож өгнө гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
6 сарын өмнө
59.153.114.62

Zuv pvrevdorj gishvvnd bayrlalaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.