СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-08

АН-ын бүлэг 2024 оны төсвийн төслөөр хоёр цагийн завсарлага авав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ирэх оны төсөв асар тэлэлттэй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл нэрээр бэлэн мөнгө тараахаар тусгасан байна. Эдгээр нь эх үүсвэргүй учраас инфляц өсөж, худалдан авах чадварт нөлөөлнө. Хувийн хэвшлийнхнийг боомилсон зүйл болно. Ардчилсан намын бүлгийн зүгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэв. 

Харин Засгийн газрын гишүүдийн зүгээс УИХ хуулийн төслийг оройтож хэлэлцэж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах боломжгүй гэх байр суурийг илэрхийлэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн хэлэлцүүлэг бол хуулийн хугацаатай асуудал. Тоглоом наадгай хийх зүйл биш. Харин ч УИХ эхний долоо хоногоос хэлэлцэхийг шаардаж байсан. Сайд нар хойшлуулж хэлэлцүүлсэн шүү" гэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хоёр цагийн завсарлага авах санал гаргав. Ингээд АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага олгож, чуулганы хуралдааныг 16 цаг 30 минутад үргэлжлүүлэхээр болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.