Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:
-Арваннэгдүгээр сарын 1-5-ны хооронд байгалийн аюулт үзэгдлийн улмаас нийт 12 аймгийн 24 суманд 46 иргэн төөрсөн гэх мэдээллийн дагуу Онцгой байдлын алба үүргээ гүйцэтгэж ажилласан. Үүнээс 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Харамсалтайгаар найман иргэний амь нас эрсэдсэн.
Улсын онцгой комисс, Онцгой байдлын байгууллага холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэсант, Лүн суманд нөхцөл байдал хүнд байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч дайчлах зэргээр ажиллаж байна. Мөн Төв, Өвөрхангай аймагт болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр эхний ээлжид таван сая төгрөг, нийт 40 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн.
Онцгой байдлын автомашины хангамж дунджаар 50 хувьтай байна. Төсвийн боломжоор техник хэрэгслийн бэлэн байдлыг шийдвэрлэх гэж оролдож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.