Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар тодрууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Өвлийн аялал жуулчлалын томоохон хөтөлбөрүүдийг гаргаж байгаа. Ингэхдээ өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа жуулчны баазуудын хэмжээг нэмэх шаардлагатай. Холын аймгууд руу машинаар явах хүндрэлтэй. Халуун рашаантай Булган, Архангай аймаг руу онгоцны нислэг байдаггүй. Тэгэхээр дараа долоо хоногийн Засгийн газрын хурлаар энэ асуудлуудыг эцэслэн шийдвэрлэнэ.
Цар тахлаас өмнө 2019 онд 60 мянган жуулчин ирж байсан. Энэ тоог ихэсгэх бодлого явж байгаа. Үүнтэй холбоотойгоор мэдээж онгоцны тарифыг буулгах шаардлагатай. Засгийн газрын тооцооллоор ирэх таван сард 100 мянган жуулчныг авахаар төлөвлөсөн. Хэрвээ Засгийн газраар аялал жуулчлалтай холбоотой дэвшилтэд саналууд дэмжигдвэл 200 мянган жуулчин ирэх боломжтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.