СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-08

🔴LIVE: Эрдэнэс Монгол компани Засгийн газрыг төлөөлж Рио тинто компанитай шууд харилцаж ажиллана

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Төрийн өмчит компани Эрдэнэс Монгол компани Засгийн газрыг төлөөлж Рио тинто компанитай шууд харилцаж ажиллахаар болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгөв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн. Үүнээс үүдэн зардал өссөн. Зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ энэ асуудалд зөвшөөрсөн хариуг Засгийн газраас өгөөгүй байгаа. .

Мэргэжлийн бизнесийн байгууллага болох төрийн өмчит компани Эрдэнэс Монгол компани Рио тинто компанитай шууд харилцаж ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна. Засгийн газар тус компанитай шууд харилцаж улс төрийн шийдвэр гаргаж байсан нь алдаа дутагдлыг агуулж байсан байна. Ингээд гурван дэд ажлын хэсгийг байгуулсан. Санхүү татвартай холбоотой дэд ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Арбитрын шүүх, сөрөг нэхэмжлэл, хууль зүйтэй холбоотой асуудлыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоор ахлуулсан ажлын хэсэг хариуцна. Харин далд уурхайтай холбоотой асуудлыг Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар ахална. Эдгээр дэд ажлын хэсгүүд мэргэжлийн байгууллагын оролцоо зөвлөмжөөр дүгнэнэ, улмаар ажлын хэсэг дүгнэлт гаргасны дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулаад явна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.