Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшингээс тодрууллаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин:
-Худалдаа аж үйлдвэрийн тухай хууль нь 1995 онд анх батлагдаж байсан. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь ирэх долоо хоногт шийднэ. Өнгөрсөн жилүүдэд бизнесийн орчин ихээхэн өөрчлөгдсөн. Энэ хүрээнд тус хуулийг ч мөн шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Шинэ хуулиар хувийн хэвшлийн дуу хоолойг илүү нэмэгдүүлэх байх гэж найдаж байна.
МҮХАҮТ-аас гурван жил тутамд бизнесийн орчны судалгааг хийдэг. Тус судалгаагаар бизнес эрхлэгчид маань татвар, ажиллах хүчний асуудал, зээл санхүүжилт, төрийн хүнд суртал, авлига хамгийн ихээр нөлөө үзүүлдэг гэж нэрлэсэн. Бидний хувьд шинэчилсэн хууль гарсны дагалдах хууль дүрэм журмуудад дээр нэлээн оролцоотой ажиллахаар төлөвлөж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.