Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл өнөөдөр 00:11 цагт ОБГ-т иржээ.
Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд /Говьсүмбэр аймгийн төвөөс 100 км/ энэ сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчимд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 00:11 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Киа Бонго-3” загварын автомашинтай зорчиж явсан иргэн У/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.