СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Увс аймгийн 5 дугаар багт байшин шатаж, нэг иргэн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Увс аймаг, Сагил сум. 5 дугаар багийн “Хар мод” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00:29 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:10 цагт ангиас гарч, 61 км замыг туулан 02:10 цагт очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсныг хана, дээврийн хэсэгт задаргаа хийж 3 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраажээ.

Уг гал түймэрт иргэн Б/эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 25 иргэн, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч ажилласани байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.