СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаа олон улсын их хуралд шилдгээр шалгарлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн шинжээч нар Азийн Зайнаас тандан судлалын олон улсын их хуралд амжилттай оролцож, нэг бүтээл шилдгээр шалгарлаа.

Тодруулбал, тус төвөөс зургаан гишүүн аман болон ханын илтгэл тус тус хэлэлцүүлж, үүнээс хоёр судалгааны ажлыг шилдэг бүтээлд илгээснээс Өгөгдөл мэдээллийн газрын шинжээч Э.Оюунбилэгийн илтгэсэн “Улаанбаатар хотын гэр хорооллын бүс нутгийн нийгмийн хүртээмжийг орон зайн дүн шинжилгээний аргаар тодорхойлох нь” судалгааны бүтээл шилдгээр шалгарсан юм.

Азийн Зайнаас тандан судлалын олон улсын их хурлыг 1980 оноос хойш жил бүр Азийн улсуудад зохион байгуулж буй. Энэ жил БНХАУ-ын Тайваны Тайпэй хотод аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд болсон тус хуралд 25 улсын 400 гаруй бүтээлийг хэлэлцүүлэв.

Мөн хурлын үеэр БНХАУ-ын Тайваны Сансар судлал ба зайнаас тандан судлалын төвийн Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станцтай танилцаж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон юм.

НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.