СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-11-07

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 3 бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас энэ оны 10 дугаар сард хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр насанд хүрээгүй 7 хохирогчтой, 8 холбогдогчтой, 3 бүлэг этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэн дайчлан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд Хүн худалдаалах гэмт хэргийг зүйлчилсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд “Хүн худалдаалах” гэмт хэрэг үйлдэгчид цахим орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний итгэлийг олж хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хуурч мэхлэх замаар авч олон нийтийн сүлжээнд тараана гэх зэргээр айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулж бэлгийн харьцаанд орохыг шаардаж байна.

Мөн гэмт этгээдүүд цахим орчинд “Санхүү өгнө” гэх зар мэдээллийг байршуулж охид, эмэгтэйчүүдийг олзлон авч, зодож, айлган сүрдүүлж хүчиндэх, нүцгэлж дүрс бичлэг хийж “Олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө” гэх зэргээр эрхшээлдээ оруулж, орон сууц, нийтийн байр хөлслөн зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэх, гудамж талбайд зогсоож биеийг нь үнэлүүлж байна. Түүнчлэн тэдэнд үйлчлүүлэгч олж өгөх, саун массажны газарт массажист нэрээр, караоке бааранд зочдын ширээнд суулгаж мөлжих зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа насанд хүрээгүй хохирогчид дийлэнх нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай байдлын улмаас оршин суух газраа орхиж явсан хүүхдүүд байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд “Санхүү авна”, “Санхүү өгнө” гэх зар мэдээллийн ард хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэж санаархаж буй этгээдүүд байгаа гэдгийг анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.115.147

Өмнөговь болон Цэцийн зар дээр санхүү авна Байнга шд

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.175

Ийм хогнуудыг маш хатуу шийтгэх хэрэгтэй. Одоо бүр байдаг л нэг хэрэг шиг болж бна ш дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.