СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-07

Т.Доржханд: Нүүрсний сонсголд дуудагдах хүмүүсийн 70-аас дээш хувь нь МАН-ынхан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа. 

Нүүрсний хэргийн сонсгол зохион байгуулах асуудал бараг жилийн өмнөөс яригдсан ч хойшилсоор ирсэн юм. Тэгвэл нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар урьдчилсан тов гарчээ.

Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Эрдэнэс Тавантолгой компанийн худалдан авах ажиллагаа болон гүйлгээг нь нягтлах, хянан шалгах шаардлага байна. Хөндлөнгийн шинжээч тавих ёстой. Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдах хүмүүсийн 70-аас дээш хувь нь эрх баригч намынх. Намынхандаа халдаж чадахгүй бол надад хэлчих хэрэгтэй. “Би арьсыг нь хуулаад өгье гэж” Б.Энхбаярт хэлж байгаа” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.